
Шилмэл малын үзэсгэлэн-Дуудлага худалдаа 2025 оны 09 сарын 05-нд аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд болно.
Үзэсгэлэнд Говь-Алтай аймгийн 18 сумууд, Хөдөө аж ахуйн тасаг, Мал үржил технологийн ажил үйлчилгээний нэгжүүд, Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид, малчид оролцох бөгөөд дараах байдлаар шалгаруулна.
1. Үржлийн шилмэл Монгол азарга шалгаруулах /1-3 байр/
2. Үржлийн шилмэл Монгол гүү шалгаруулах /1-3 байр/
3. Үржлийн шилмэл бух шалгаруулах /1-3 байр/
4. Үржлийн шилмэл үнээ шалгаруулах /1-3 байр/
5. Говь-Алтай үүлдрийн үржлийн шилмэл хуц /1-3 байр/
6. Говь-Алтай үүлдрийн үржлийн шилмэл эм хонь /1-3 байр/
7. Махны чиглэлийн үржлийн шилмэл хуц /1-3 байр/
8. Махны чиглэлийн үржлийн шилмэл эм хонь /1-3 байр/
9. Үржлийн шилмэл ухна шалгаруулах /1-3 байр/
10. Үржлийн шилмэл ямаа шалгаруулах /1-3 байр/
11. Төрөл бүрд нэг тусгай байр /10 байр/
12. Хамгийн сайн зохион байгуулалттай Хөдөө аж ахуйн тасаг / 3 байр/
Үржлийн шилмэл мал төрөл тус бүрийг тусгай журмаар шалгаруулана
Та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.