“ЦАХИМД ЗӨВ БАЙЯ” уриатай кибер аюулгүй байдлын сургалтанд Говь-Алтай аймаг дахь АШУҮИС-н салбар сургуулийн оюутнууд 2024 оны 10 сарын 16-ны өдөр хамрагдлаа.⭐⭐⭐
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв” УТҮГ хамтран иргэд өөрсдийгөө цахим гэмт хэрэг, кибер халдлагаас урьдчилан сэргийлэх, хамгаалах ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Цахимд зөв байя” уриатай сургалтыг үндэсний хэмжээнд үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ✍🏻
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн ТӨВ
Говь-Алтай аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс
АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургууль