loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ГОВЬ-АЛТАЙ: БУГАТ СУМЫН ИРГЭД 24 ЦАГААР ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО. | HuduuMN

ГОВЬ-АЛТАЙ: БУГАТ СУМЫН ИРГЭД 24 ЦАГААР ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.

2025-09-03

"Цахим Алтай" дэд хөтөлбөрийн хүрээнд Говь-Алтай аймгийн бүх сум төрийн цахим үйлчилгээний "ХУРДАН" киоск машинтай болсон. БУГАТ сумын ЗДТГ-ын байранд 24 цагийн "ХУРДАН" төв байгуулагдлаа. 

Ингэснээр БУГАТ сумын иргэд маань 24 цагийн турш төр, хувийн хэвшлийн 60 байгууллагын 600 гаруй үйлчилгээг цаг харгалзахгүй, хүндрэл чирэгдэлгүй, түргэн шуурхай авах боломжтой болж байна.

Төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойртлоо. 

Иргэдийн амьдралыг хөнгөвчлөх цахим шилжилтэнд хамтдаа.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар 

Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар

Говь-Алтай аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс