
"Цахим Алтай" дэд хөтөлбөрийн хүрээнд Говь-Алтай аймгийн бүх сум төрийн цахим үйлчилгээний "ХУРДАН" киоск машинтай болсон. БАЯН-УУЛ сумын ЗДТГ-ын байранд 24 цагийн "ХУРДАН" төв байгуулагдлаа.
Ингэснээр БАЯН-УУЛ сумын иргэд маань 24 цагийн турш төр, хувийн хэвшлийн 60 байгууллагын 600 гаруй үйлчилгээг цаг харгалзахгүй, хүндрэл чирэгдэлгүй, түргэн шуурхай авах боломжтой болж байна.
Төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойртлоо.
Иргэдийн амьдралыг хөнгөвчлөх цахим шилжилтэнд хамтдаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар