2024 оны 11 сарын 08-ны өдөр / Говь-Алтай аймаг дахь Хөдөлмөр халамжийн газраас/
“Дэм дэмэндээ-20” аяныг тус аймгийн Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн хүүхэд эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах, тэдний амьдралын итгэл үнэмшлийг нэмэгдүүлэх, орон гэргүй айл өрхийг орон гэртэй болгох, хүмүүнлэгийн үйл ажиллагааг орон нутагтаа түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор Говь-Алтай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас санаачлан хэрэгжүүлж эхэлсэн.
“ Дэм дэмэндээ 20” аяныг аймгийн 18 сум 2 тосгоны албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг хамруулан өрнүүлж энэхүү хугацаанд 95 байгууллага аж ахуйн нэгжийн 1782 ажилтан , 140 иргэн нэгдэж 31,3 сая төгрөгийг Улаан загалмайн хорооны хандивын дансанд хуримтлуулсан байна.
Ажлын хэсэг өрх сонгон тодруулах ажлын хэсэг ажиллан шалгуур үзүүлэлт, удирдамжийн дагуу Есөнбулаг сумын 5, Баян-уул, Төгрөг Тайшир сум тус бүр 1 өрх , нийт 8 өрхийг сонгон 5 ханатай шинэ гэрийг хүлээлгэн өгч ажиллалаа.