
"Төрийн Цахим үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулах, иргэд, төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх” ажлын хүрээнд Говь-Алтай аймаг дахь байгууллагуудын удирдлагуудад цахим ур чадварын мэдлэг олгох 2 дугаар шатны ээлжит сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар:
🔷ХУРДАН цэгийн талаар
🔷Цахим аймаг үнэлгээний тайлангийн талаар;
🔷Төрийн нийтлэг системүүд;
🔷Цахим засаглал;
🔷Цахим ур чадвар;
🔷Мэдээллийн аюулгүй байдал;
🔷Цахим орчин дахь хүүхэд хамгаалал;
зэрэг сэдвийн хүрээнд мэдлэг, мэдээлэл олголоо.