Говь-Алтай аймгийн Засаг дарга Гомбосүрэнгийн Чинбат Шарга суманд ажиллаж байна. Тэрээр тус сумын малчдын зөвлөгөөнд холбогдох албаны төлөөллийн хамт оролцож байна.
Энэхүү зөвлөгөөн нь малчид нутаг орныхоо нөхцөл байдлыг өөрсдийн туршлагад тулгуурлан танилцуулж, мал аж ахуй эрхлэхэд тулгарч буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх талаарх саналаа аймгийн удирдлага, холбогдох албаныханд шууд хүргэх боломж юм.
Малчдын өдөр тутмын ажилд ямар дэмжлэг хэрэгтэй, ямар асуудлыг сумын түвшинд шийдвэрлэх боломжтой, аль асуудалд аймгийн оролцоо шаардлагатайг тодорхойлоход тэдний санал чухал ач холбогдолтой. Ийнхүү нэг дор уулзаж, санал солилцох нь орон нутагт хэрэгжүүлэх ажлыг малчдын бодит хэрэгцээнд нийцүүлэн төлөвлөхөд дөхөм болно.
ШАРГА СУМАНД МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
Төсөөтэй мэдээ






