
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСӨЛ ЗАРЛАГДЛАА
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэнд олгох санхүүгийн дэмжлэг, малгүй болон цөөн малтай малчин өрхийг малжуулах арга хэмжээ, ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүгийн дэмжлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүгийн дэмжлэг, ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээний төслийг зарлаж байна. Сонирхсон иргэд сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээс зөвлөгөө, мэдээлэл авч 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн дотор материалаа ирүүлнэ.