Ажилгүй иргэн, ажил олоход хүндрэлтэй иргэн болон мэргэшлийн түвшнээ ахиулах хүсэлтэй иргэнийг ажил олгогчийн захиалгаар хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй мэргэжлээр ур чадвар олгох, мэргэшүүлэх сургалтад хамруулах, хөдөлмөр эрхлэлт, тогтвортой ажлын байрыг дэмжихэд чиглэсэн “ Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр “ –ийн 2 дугаар шатны бүртгэл эхэллээ.
Хөтөлбөрт дараах иргэд хамрагдах боломжтой:
- Ажилгүй иргэн
- Ажил хайгч иргэн
- Ажил олоход хүндрэлтэй иргэн
- Мэргэшлийн түвшнээ ахиулах хүсэлтэй иргэн
- Өмнөх мэдлэг, ур чадвараа үнэлүүлэх иргэн
Хөтөлбөрт хамрагдсанаар :
*Ажилгүй, ажил хайж байгаа, ажил олоход хүндрэлтэй болон мэргэшлийн түвшнээ ахиулах хүсэлтэй иргэнийг мэргэжлийн ур чадвар олгох, мэргэшүүлэх сургалтад хамруулж, эзэмшсэн ур чадварыг нь үнэлж баталгаажуулна.
*Албан бус сургалт, амьдралын туршлагаар олж авсан мэргэжлийн ур чадвараа үнэлүүлэх хүсэлтэй иргэнийг чадамжийн үнэлгээнд хамруулж, гэрчилгээжүүлнэ.
*Хөтөлбөрт хамрагдсан ажилгүй иргэнийг ажилд зуучилж, ажилтай, орлоготой болоход дэмжлэг үзүүлнэ.
Бүртгэлийг 2024 оны 08 сарын 31- ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт бүртгэнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг 77481220 94795119 92069666 98005980 утсаар авна уу?