
"Цахим Алтай" дэд хөтөлбөрийн хүрээнд Говь-Алтай аймгийн бүх сум төрийн цахим үйлчилгээний "ХУРДАН" киоск машинтай болсон. ШАРГА сумын ЗДТГ-ын байранд 24 цагийн "ХУРДАН" төв байгуулагдлаа.
Ингэснээр ШАРГА сумын иргэд маань 24 цагийн турш төр, хувийн хэвшлийн 60 байгууллагын 600 гаруй үйлчилгээг цаг харгалзахгүй, хүндрэл чирэгдэлгүй, түргэн шуурхай авах боломжтой болж байна.
Төрийн үйлчилгээ иргэдэд илүү ойртлоо.
Иргэдийн амьдралыг хөнгөвчлөх цахим шилжилтэнд хамтдаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар
Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар
Говь-Алтай аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс