loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“ШИЛДЭГ 100 ЗАЛУУ” ЧУУЛГА УУЛЗАЛТ ТУН УДАХГҮЙ...✅✅✅ | HuduuMN

“ШИЛДЭГ 100 ЗАЛУУ” ЧУУЛГА УУЛЗАЛТ ТУН УДАХГҮЙ...✅✅✅

2024-08-28

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ажлын хүрээнд орон нутгийн хөгжилд залуусын оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг сонсох, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Шилдэг 100 залуу” чуулга уулзалтыг 2024.09.06, 07-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Чингис хотод анх удаа зохион байгуулах гэж байна.

Тус чуулга уулзалтыг зохион байгуулах ажлын хэсгийг АЗДТГ-ын дарга Ж.Гантулга ахалж, 8 салбар хороо байгуулан зохион байгуулалтын ажилд ороод байна. 

2 өдрийн турш Хэрлэн зуслан дээр зохион байгуулагдах энэхүү чуулганд сум бүрээс сонгогдсон шилдэг 5 залуу оролцож, бүсчилсэн хөгжилд залуусын оролцоо, хувь хүний хөгжил, залуучуудын чиглэлээр төрөөс баримталж буй бодлого шийдвэр, боломж нөхцөлийн талаар сургалтад хамрагдаж мэдээлэл авахаас гадна  “Бүс, орон нутгийн хөгжлийн асуудал, шийдэл хэлэлцүүлэгт оролцож, орон нутагт тулгамдсан асуудлаар дуу хоолойгоо өргөж, шийдвэрлэх арга замыг хамтдаа тодорхойлж, оюунаа цэнэглэж, орон нутгийн хөгжилд ухаанаа уралдуулахын зэрэгцээ, бие биетэйгээ танилцаж нөхөрлөх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлнэ.