loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
 АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН V ХУРАЛДААН ХУРАЛДЛАА | HuduuMN

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН V ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2026-08-31

Хурлаар нийт 6 асуудал хэлэлцсэн бөгөөд цаг агаарын нөхцөл байдлын мэдээлэл, хөдөө аж ахуйн салбарын 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц болон аюулгүй нөөц бүрдүүлэлт, сум, суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай 03 дугаар албан даалгаврын хэрэгжилт, явцын талаар танилцуулга хийж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.

Мөн хөрш зэргэлдээ аймгуудад бүртгэгдээд буй мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний SAT-1 хэвшлийн шинэ халдвараас урьдчилан сэргийлэх ажлын явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, халдвар хамгаалал, тандалт судалгаа, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байгаа талаар танилцууллаа.