Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Төрийн архивын тасгаас “Архивчдын хөгжил сургалт, арга зүйн төв”-тэй хамтран 21-22-ны өдрүүдэд Төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан ажилтнуудад 2 өдрийн сургалт зохион байгууллаа. Тус сургалтад 150-иад албан хаагч хамрагдсан.
Сургалтын арга зүй шинэлэг, ажилтнуудад тулгамдаж буй асуудлыг амьдрал, хууль тогтоомжтой хослуулан зааж, гарц гаргалгааг нь оновчтой чиглүүлж өгсөн нь сонирхолтой бөгөөд маш үр дүнтэй, ач холбогдолтой сургалт боллоо.