loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН АНХААРАЛД

2025-01-13

Санхүүгийн тайлангаа хуулийн хугацаанд өгч хэвшээрэй

ААНБ-ын санхүүгийн тайлан хүлээн авахтай холбоотой анхаарах гол асуудлын талаар дараах мэдээллийг хүргэж байна.

 Сангийн сайдын 2024 оны А/205 дугаар журмын тухай: 

 ААНБ-ууд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан хугацаа буюу жилийн эцсийн тайланг дараа оны 2 сарын 10-ны дотор, хагас жилийн тайланг тухайн оны 7 сарын 20-ны дотор цахим системээр илгээнэ. Энэ журмаар тогтоосон тайланг хянах, хүлээн авах хугацаа нь бүртгэлийн мэргэжилтэн ирсэн тайланг баталгаажуулан Сангийн яаманд нэгтгүүлэх хугацаа байдаг тул хугацаа тулгахгүй ирүүлэх

 Бүртгэлийн мэргэжилтэн ирсэн тайлангийн алдааг шалгаад буцаасан тохиолдолд ажлын 5 өдрийн дотор засч илгээнэ. Энэ хугацаанд засаагүй тохиолдолд ТАЙЛАН ИРҮҮЛЭЭГҮЙ-д тооцно. Жич: Санхүүгийн тайлангийн үнэн зөв байдалд НББ-н тухай хуулиар гүйцэтгэх удирдлага хариуцах тул тайлан илгээгдсэн эсэх, үнэн зөв илэрхийлэгдсэн эсэхт хяналт тавих ёстойг анхаарна уу!!!

 Санхүүгийн тайланг засварлах тохиолдолд журмын 4.2 дахь заалтад тусгагдсаны дагуу тухайн оны 12 сарын 1-ний дотор засвар хийх боломжтой. 

 Санхүүгийн тайлан илгээх цахим систем 1/1-нээс 2/10 хүртэл нээлттэй байдаг тул хуулийн хугацаанд тайлангаа илгээгээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар 4 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, хариуцлага тооцдог тул хуулийн хугацаандаа тайлангаа илгээж хэвшихийг хүсье. 

 Жилийн эцсийн тайлангаа шивэхээр систем рүү нэвтрэх дээ хаана ямар мэдээлэл, мэдэгдэл байгаа эсэхийг сайн уншиж танилцаж байгаарай. /Тайлангийн тохиргоо шинэчлэх, шивэлт эхлүүлэх гээд байгаа /

 Сангийн сайдын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/205 дугаар тушаалаар “Санхүүгийн тайлан цахим хэлбэрээр хүргүүлэх, хүлээн авах, тайлангийн мэдээллийг ашиглах журам “  батлагдсан тул журамтай сайтар танилцана уу.

                  Журамтай танилцах холбоос: https://legalinfo.mn/mn/detail?lawId=17333248876151 

https://legalinfo.mn/mn/detail?lawId=17333248876151...