
Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яам болон зүүн гурван аймгийн Засаг даргын тамгын газар хамтран Харилцаа холбоо, мэдээллийн технологийн чуулганыг энэ сарын 29-ны өдөр Чингис хотод зохион байгуулах гэж байна.
Тус чуулганаар Монгол орны зүүн бүсийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжихэд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт тулгамдаж буй асуудал, шинэ боломж, хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлыг хөндөж, эрэлхийлэх юм.