loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ИПОТЕКИЙН ДААТГАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОХИЦУУЛАЛТ ШИНЭЧЛЭГДЛЭЭ | HuduuMN

ИПОТЕКИЙН ДААТГАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОХИЦУУЛАЛТ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2025-03-17

“Даатгалын багц дүрэм”-ийн нэгдүгээр хавсралт “Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаанд тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт”-д ипотекийн даатгалын үйл ажиллагааны зохицуулалттай холбоотой өөрчлөлтийг орууллаа. 

Ингэснээр зээлдэгч нь барьцаа хөрөнгөө ердийн даатгалын компаниудад даатгуулах харин зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын хувьд зөвхөн урт хугацааны даатгагчийн санал болгож буй бүтээгдэхүүнд хамрагдахаар боллоо. 

Даатгалын багц дүрэмд тусгагдсан ипотекийн даатгалын үйл ажиллагаатай холбоотой энэхүү шинэчилсэн зохицуулалт хэрэгжиж эхэлснээр даатгалын хамгаалалтын хэмжээ 5-6 дахин нэмэгдэж, даатгуулагчаас гадна түүний гэр бүл дээрх эрсдэлийн улмаас санхүүгийн хүндрэлд орох, орон байраа алдах зэргээс бүрэн хамгаалагдах боломжтой болно.

https://www.frc.mn/#/view/8066

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо