Аймаг, сумын ИТХ-ыг сонгох 9 дэх удаагийн сонгуульд ялалт байгуулж, Хэнтий нутгийн хөгжил дэвшлийн бодлого үйл ажиллагааг тодорхойлон ажиллах 35 төлөөлөгч анхдугаар хуралдаандаа оролцож байна.
Тус хуралдаанаар АИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх, АИТХ-ын даргыг сонгох тухай, АИТХ-ын даргын албан тушаалаас чөлөөлөх тухай, аймгийн Засаг даргаар томилуулах, уламжлах тухай гэх мэт 7 асуудлыг хэлэлцэж батлах юм. Хуралдааныг Биндэр сумаас сонгогдсон хамгийн ахмад төлөөлөгч Б.Мэндбаяр удирдан явуулж байна.