
Монгол орны Зүүн бүс бол #Хэнтий, #Сүхбаатар, #Дорнод аймгийг хамарсан өргөн уудам нутагтай, харьцангуй хүн ам багатай бүс нутаг юм.
Зүүн бүсийн бүх аймаг сум шилэн кабелиар холбогдсон ч 45 багт сүлжээ ороогүй байна.
Манай аймгийн хувьд Баянмөнх сумын Баянбулаг багийн Хар ус өндөр, Үнэгт уул, Дулаан баг, Биндэр сумын Мандалхаан баг, Батноров сумын Идэрмэг 5 дугаар баг, Баян-Адарга сумын Сайхан 1 дүгээр баг, Галшар сумын Сангийн далай баг, Норовлин сумын Баян-Өлзийт 1 дүгээр баг, Дархан сумын Шажин баг, Дадал сумын Онон 1 дүгээр багуудад сүлжээ тавигдахаар болжээ.
-ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦИ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ-