loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
20 кг жинтэй зэс домбыг музейд хадгалж байна | HuduuMN

20 кг жинтэй зэс домбыг музейд хадгалж байна

2024-10-14

Захчин ястан домбыг эрт үеэс амьдрал ахуйдаа өргөн хэрэглэж байжээ. 

Тодруулбал, Ховд аймгийн Манхан, Зэрэг сумын захчин ястан үе дамжин хэрэглэж ирсэн домбоо одоо хүртэл нандигнан хадгалж, ашиглаж байна.  

Домбонд хийсэн цай нь данханд хийснээс удаан хугацаанд дулаан алддаг ба тавлаж хийсэн цайны орц нь жигд тархдаг юм.

Ховд аймгийн музейд Дарви сумын Дэлгэрийн хийдэд хэрэглэж байсан 16 литр багтаамжтай, зургаан бүслүүртэй, 20 кг жинтэй зэс домбыг хадгалж, нийтийн хүртээл болгож байна.  

Энэ домбо нь суугаа хүнтэй зэрэгцэхээр өндөр. Домбыг хийдийн лам нар ном хурахдаа цай хийж хэрэглэдэг байжээ. Мөн 19 дүгээр зууны үеийн язгууртан айлууд домбо хэрэглэдэг байжээ.