loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Одоогоор 4000 орчим мод тарьжээ | HuduuMN

Одоогоор 4000 орчим мод тарьжээ

2024-10-22

Ховд аймаг намрын мод тарих аяныг нэг сарын хугацаанд өрнүүлж байна. 
Одоогийн байдлаар сумдад 4000 орчим мод тарьжээ. 
Үүнээс хамгийн их модыг Жаргалант сумынхан тарьсан гэж Ховд аймгийн Байгаль орчны газраас мэдээллээ.
Аймгийн төв буюу Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл Буянт гол  дагуу 2600 мод тарьсан байна. 
Үүнээс гадна Мөст, Чандмань, Манхан сум тус бүр таван га газрыг хамгаалж, ойн зурвас бий болгожээ.
Мөн зарим сумын айлууд хашаандаа жимсний мод тарих ажлыг өрнүүлж байна."Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулж буй намрын мод тарих аян 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл үргэлжилнэ.