loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
: Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцад хяналт тавьж байна | HuduuMN

: Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцад хяналт тавьж байна

2024-10-18

Ховд аймаг өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын хүрээнд малчдын түвшинд 58.6 мянган тонн өвс, 3.0 мянган тонн тэжээл, 8.0 мянган тонн хужир шүү бэлтгэхээр төлөвлөжээ. 

Үүнээс одоогийн байдлаар малчдын түвшинд нийт 66.2 мянган тонн өвс, 2.5 мянган тонн тэжээл, 7.5 мянган тонн хужир шүү бэлтгэсэн байна.

 Мөн одоогоор сумын аюулгүйн нөөцөд 486 тонн өвс, 320 тонн тэжээл бэлтгэсэн бол аймгийн аюулгүйн нөөцөд 210 тонн өвс, 560 тонн тэжээл бий.

2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцад Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас хяналт тавьж, тусгай ажлын баг сумдад томилолтоор ажиллаж байна.