loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Алслагдсан багийн сурагчдад автобусаар төлбөргүй үйлчилнэ | HuduuMN

Алслагдсан багийн сурагчдад автобусаар төлбөргүй үйлчилнэ

2024-10-08

Ховд аймаг 2024 оныг "Хүүхдэд ээлтэй хүний хөгжлийг дэмжих жил” болгож, олон талт ажил хэрэгжүүлж байна.

Тухайлбал, алслагдсан багт амьдарч буй сурагчдад хүүхдийн автобусаар үйлчлэхээр “Хүүхдийн автобус, хүүхэд хамгаалал” сэдэвт нээлттэй тендер шалгаруулалтыг энэ оны долоодугаар сард зарласан юм. 

Ингээд шалгуур үзүүлэлтийн дагуу ажлын гүйцэтгэгчээр “Хан туул трейд” ХХК шалгарч, аравдугаар сарын 7-ны өдөр хүүхдийн гурван автобус хүлээлгэн өглөө. 

Орон нутгийн төсвийн 590 сая төгрөгийн санхүүжилтээр нийлүүлж буй энэ автобус нь БНХАУ-ын Фотон үйлдвэрийнх. 56 хүүхдийн суудалтай, стандартад нийцсэн камер суурилуулжээ. 

Тухайн автобусыг Ховд аймгийн Боловсролын газар хариуцан ажиллана. Удахгүй явах чиглэл тодорхой болж, алслагдсан багийн сурагчдад үнэ төлбөргүй үйлчилнэ. Ингэснээр сургуулиасаа хол амьдардаг хүүхдүүд хүйтний улиралд тухтай  автобусаар аюулгүй зорчих боломжтой болно гэж Ховд аймгийн ЗДТГ-ын цахим хуудсаар мэдээллээ.