Хяналт, үнэлгээний үндэсний хороо, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газартай хамтран “Процессын дахин инженерчлэлийн талаар авах зарим арга хэмжээний тухай“ Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 419 дүгээр тогтоол, “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсантай холбогдуулан 2024 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тухай” Монгол Улсын Ерөнхий сайдын 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангах, Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилт, төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ, мониторинг хийх арга хэлбэрийг өөрчлөх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, үр дүнд суурилсан үнэлгээ мониторингийн тогтолцоог хөгжүүлэхээр шинэчлэн найруулсан журмын төслийг танилцуулахтай холбогдуулан, мэдээлэл өгөх сургалт, хэлэлцүүлгийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.
Тус сургалтад төрийн байгууллагын удирдлага, Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан албан хаагчид, Төрийн өмчийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын удирдах албан ажилтнууд оролцлоо.