loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Говь нутгийн уламжлалт арга хэмжээ болох “Алтан элс-Элсэн манхны баяр 2026”-г иргэд, дотоод, гадаадын жуулчдад ая тухтай, аюулгүй орчинд зохион байгуулах бэлтгэл ажлыг эрчимжүүлэх хүрээнд зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа. | HuduuMN

Говь нутгийн уламжлалт арга хэмжээ болох “Алтан элс-Элсэн манхны баяр 2026”-г иргэд, дотоод, гадаадын жуулчдад ая тухтай, аюулгүй орчинд зохион байгуулах бэлтгэл ажлыг эрчимжүүлэх хүрээнд зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа.

2026-07-23

Хурлаар арга хэмжээний ерөнхий төлөвлөгөө, зохион байгуулалт, аюулгүй байдал, замын хөдөлгөөн, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаа, үзвэр үйлчилгээ, ариун цэврийн байгууламжийн хүртээмж, хог хаягдлын менежмент, байгаль орчны хамгаалал зэрэг асуудлыг хэлэлцэв.

Ажлын хэсгийн ахлагч, аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазар арга хэмжээг зорин ирэх иргэд, жуулчдад тав тухтай, аюулгүй орчин бүрдүүлэх, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, орон нутгийн онцлог бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах, үйлчилгээний стандарт, соёл, чанарыг хангах, хариуцлагатай зохион байгуулалтыг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахыг үүрэг болголоо.