loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
БҮГД НАЙРАМДАХ УЛСЫГ ТУНХАГЛАЖ, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛЬ БАТАЛСНЫ 100 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ИЛТГЭЛИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА | HuduuMN

БҮГД НАЙРАМДАХ УЛСЫГ ТУНХАГЛАЖ, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛЬ БАТАЛСНЫ 100 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ИЛТГЭЛИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 Өмнөговь аймгийн ИТХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Үндсэн хуулийн түүхэн ач холбогдол, хууль ёсоо эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд таниулах зорилгоор түүх, нийгмийн ухааны багш нарын дунд эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг зохион байгуулж, Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.

Өмнөговь аймгийн ерөнхий боловсролын 22 сургууль, 2 коллежийн түүх, нийгмийн ухааны багш нарын дунд “Үндсэн хуулийн түүхэн ач холбогдол ба сургамж, үнэт зүйл” сэдэвт илтгэлийн уралдааныг 2 үе шаттай зохион байгууллаа.

Эхний үе шатанд 12 илтгэл ирснээс 6 илтгэл 2 дугаар шатанд шалгарав.

2 дугаар шатанд шалгарсан 6 илтгэлийг хэлэлцүүлж, 3 шилдэг илтгэгч шалгарлаа. Үүнд: 

1. Тэргүүн байранд Ханбогд сумын ЕБСургуулийн түүх, нийгмийн ухааны багш Б.Ариунцэцэг ахлагчтай багш нар

2. Дэд байранд Гурвантэс сумын ЕБСургуулийн Б.Энхболд ахлагчтай түүх, нийгмийн ухааны багш нар 

3. Гутгаар байранд Даланзадгад сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн З.Батмаа, Б.Чулуун-Эрдэнэ багш нар тус тус шалгарч, илтгэх ур чадвараараа тэргүүллээ.