
ГЕРМАН УЛСЫН ДҮРС ОНОШИЛГООНЫ ИХ ЭМЧ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН БОЭТ-Д 10 ДУГААР САРЫН 08-25-НЫ ӨДРҮҮДЭД АЖИЛЛАЖ, ТУРШЛАГАА ХУВААЛЦЛАА.
"Нутгийн Хишиг" хөтөлбөрийн хүрээнд Герман улсын ахмад мэргэжилтний холбоонд хүсэл гаргасны дагуу Герман улсын Мюнхен хотод 40 жил дүрс оношилгооны их эмчээр ажилласан туршлагатай Иохан эмч 21 хоногийн турш Өмнөговь аймагт ажиллалаа.
Тэрээр ажиллах хугацаандаа 600 гаруй иргэнд үзлэг хийж, зөвлөгөө өгснөөс гадна эмч, эмнэлгийн ажилчдад өөрийн туршлагаа хуваалцлаа.
Иохан эмчийг үзлэг, оношилгоо хийх үеэр “Өмнөговь аймгийн иргэдийн дунд нойр булчирхайн үрэвсэл, элэгний өөхлөлт өндөр байгаагаас гадна хөдөлгөөний дутагдлаас үүссэн өвчлөл их ажиглагдсан" талаар онцлон хэлж байлаа.
Манай аймагт ажиллаж, ард иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн Иохан эмчийг Аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх хүлээн авч уулзан, талархал илэрхийллээ.