loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ян Вытопилыг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцлоо. | HuduuMN

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ян Вытопилыг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцлоо.

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ян Вытопилыг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцлоо.

2027 онд Бүгд Найрамдах Чех Улсад зохион байгуулагдах үлэг гүрвэлийн үзэсгэлэнтэй холбогдуулан Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс олдсон палеонтологийн үнэт олдворууд болон тэдгээрийн илэрсэн газруудад баримтат, сурталчилгааны зураг авалт хийх асуудлаар санал солилцов. Элчин сайд Ян Вытопил Өмнөговийн говь нутгаас илэрсэн дэлхийд үнэлэгдэхүйц палеонтологийн болон түүх, соёлын өвийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлээд, эдгээрийг олон улсын үзэгчдэд таниулсан зураг авалт хийх нь аймгийн түүх, байгалийн өв, аялал жуулчлалын нөөц боломжийг дэлхий дахинд сурталчлах чухал ач холбогдолтойг онцлов.

Мөн Чех Улсад суралцах боломж, тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгч, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.