Монгол Улсын зургаан бүсэд төр, эрдэм шинжилгээний байгууллага, иргэний нийгэм, залуучуудын байгууллага, орон нутгийн малчид, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготойгоор цаашдын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын боломжийг өргөжүүлэх, орон нутгийн сайн санаачилга, шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлж, олон улсад сурталчлах чиглэлээр санал, санаачилгыг нэгтгэн, Бага хурал (COP17)-ын хүрээнд Монгол Улсын байр суурь, тэргүүлэх санаачилгыг тодорхойлоход хувь нэмэр оруулах юм.