loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Баяннуур хотын Монгол эмнэлгийн хорооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. | HuduuMN

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Баяннуур хотын Монгол эмнэлгийн хорооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Баяннуур хотын Монгол эмнэлгийн хорооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Өмнөговь аймаг Баяннуур хоттой боловсрол, эрүүл мэнд, соёл, эдийн засаг зэрэг олон салбарт урт хугацаанд үр өгөөжтэй хамтран ажиллаж ирсэн билээ.

Энэ удаагийн уулзалтаар эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах, уламжлалт анагаах ухааны чиглэлээр туршлага солилцох, харилцан суралцах боломжийг нэмэгдүүлэх талаар санал солилцож, эмнэлгийн тусламж үйлчилгээ, эрдэм шинжилгээ, мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.