АГЕНТЛАГ, СУМДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН ӨРГӨТГӨСӨН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО
Аймгийн удирдлага агентлагийн дарга, сумдын Засаг дарга нарын өргөтгөсөн шуурхай хуралдааныг зохион байгуулж, цаг үеийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явц, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэн, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.
* Сумдын болон аймгийн баяр наадмын бэлтгэл ажлыг бүрэн хангаж, хурдан морины унаач хүүхдийн аюулгүй байдлыг чанд сахин ажиллах.
* Хүүхдийн зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан хүүхэд, багачуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлж, сургуулийн спорт заалуудыг үнэ төлбөргүй ашиглуулах ажлыг зохион байгуулах.
* Ойрын өдрүүдэд үргэлжилж буй хэт халалтын үед иргэдэд эрүүл мэндийн сэрэмжлүүлэг, зөвлөмжийг тогтмол хүргэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх.
* Сум, орон нутагт хэрэгжиж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгүүлэхэд хяналт тавьж, бүтээн байгуулалтын бүсэд иргэдийн зорчих хөдөлгөөн, аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллах.
* 2027 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлуудыг бодит хэрэгцээ, хөгжлийн зорилттой уялдуулан зөв төлөвлөж, саналыг хуульд заасан хугацаанд нэгтгэн хүргүүлэх.
* Сум, агентлагийн удирдлага, албан хаагчдын ээлжийн амралтын хуваарийг оновчтой зохион байгуулж, төрийн үйлчилгээний тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах.
* Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс эхлүүлж, шаардлагатай төлөвлөлт, зохион байгуулалтыг хангах.
* “Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулах морьт парад, жагсаалын бэлтгэлийг эрчимжүүлж, сум бүр уяачдын холбоотой нягт хамтран ажиллан оролцогчид болон адууны аюулгүй байдлыг бүрэн хангах.
Аймгийн удирдлага өгсөн үүрэг, чиглэлийн хэрэгжилтийг эрчимжүүлж, ажлын гүйцэтгэлд тогтмол хяналт тавьж, үр дүнг тухай бүр танилцуулж ажиллахыг нийт агентлаг, сумдын удирдлагуудад үүрэг болголоо.