loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМАНД ХЭРЭГЖИЖ БУЙ ЗАГАН ОЙЖУУЛАЛТЫН “УХАА ЗАГ” ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО | HuduuMN

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМАНД ХЭРЭГЖИЖ БУЙ ЗАГАН ОЙЖУУЛАЛТЫН “УХАА ЗАГ” ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

2026-07-03

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМАНД ХЭРЭГЖИЖ БУЙ ЗАГАН ОЙЖУУЛАЛТЫН “УХАА ЗАГ” ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Оюу толгой” компанийн “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийн хүрээнд 300 га талбайд заган ой байгуулж, говийн эмзэг экосистемийг хамгаалах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, байгаль орчны тогтвортой байдлыг дэмжихэд бодит хувь нэмэр оруулах чухал санаачилга болж байна.

Заг нь говь, цөлийн бүсийн уугуул мод бөгөөд элсний нүүдлийг сааруулах, хөрсний үржил шим, чийгийг хадгалах, биологийн олон янз байдлыг хамгаалахад чухал үүрэгтэй. Иймээс уг төсөл нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, байгаль орчныг нөхөн сэргээх, ирээдүй хойч үедээ эрүүл, тогтвортой экосистемийг өвлүүлэн үлдээхэд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой.

Төслийн хүрээнд төр, хувийн хэвшил болон олон улсын түнш байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэн, байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлд бодит үр дүн бүхий ажлуудыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.