loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ДАЛАНЗАДГАД ХОТЫН ЕБ-ЫН ТАВДУГААР СУРГУУЛЬ ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ISO 9001:2015 СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ | HuduuMN

ДАЛАНЗАДГАД ХОТЫН ЕБ-ЫН ТАВДУГААР СУРГУУЛЬ ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА ISO 9001:2015 СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ

2024-10-02

Даланзадгад сумын Засаг даргын 2020-2024 оны "Дэвшилтэт Даланзадгад" үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд боловсролын байгууллагуудын үйл ажиллагааны чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор чанарын менежментийн стандартыг үе шаттайгаар нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Уг зорилтын хүрээнд Даланзадгад сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургууль нь үйл ажиллагаандаа олон улсын чанарын менежментийн тогтолцооны ISO9001:2015 стандартыг нэвтрүүлж  Даланзадгад сумын Засаг дарга Х.Батболд гэрчилгээг сургуулийн удирдлага, хамт олонд гардуулан өглөө. 2024-2025 онд 5 дугаар сургууль 2300 гаруй суралцагч, 120 гаруй багш, ажилтан албан хаагчтай үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд уг стандартыг нэвтрүүлснээр байгууллагын өдөр тутмын болоод урт хугацааны алсын хараа, зорилго, зорилтыг тодорхойлон чанар стандартыг мөрдлөг болгон боловсролын үйлчилгээ, чанарыг ахиулах олон давуу талтай юм. 2023 онд 1 дүгээр сургууль, 26 дугаар цэцэрлэг ISO9001:2015 стандартыг нэвтрүүлж төрийн өмчийн сургууль, цэцэрлэгээс улсдаа анхдагчид болж байсан бөгөөд 2024 онд 9 дүгээр цэцэрлэг анхдагч аудитдаа орж, 4 дүгээр цэцэрлэг 10 дугаар сарын 3,  4-нд аудитад орохоор төлөвлөж ажиллаж байна.  Стандартын зөвлөх үйлчилгээг “Төвлүүн говь” ХХК үзүүлж ажиллаж байна.