МОНГОЛ УЛСАА ТӨЛӨӨЛӨН ДЭЛХИЙН УР ЧАДВАРЫН УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН БАГШ, СУРАЛЦАГЧДАДАА ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ...
"WorldSkills Lyon 2024" уралдаан ийнхүү өндөрлөж, шилдгүүддээ шагналаа гардуулж, хаалтын ёслолоо хийлээ. Монгол Улсаа төлөөлөн мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын 7 суралцагч ур чадвараа сорин дэлхийн залуустай эн тэнцүү өрсөлдлөө.
Манай 2 суралцагч 700 онооны босгыг давж MEDALION FOR EXCELLENCE буюу шагналт байрт шалгарлаа. Бусад 5 оролцогч маань 700 оноотой маш ойр гүйцэтгэлтэй байв.
Гагнуур мэргэжлийн төрөлд оролцогч Өмнөговь политехник коллежийн суралцагч Б.Чухал 704 оноо (Medallion for Excellence), эксперт багш Ц.Хашмөрөн
CNC Токарь мэргэжлийн төрөлд Барилгын политехник коллежийн суралцагч А.Нямбаяр 701 оноо (Medallion for Excellence), эксперт багш Г.Оюунбат
Тогооч мэргэжлийн төрөлд Техник технологийн политехник коллежийн суралцагч Г.Азбаяр 696 оноо, эксперт багш С.Цэнд-Аюуш
Сантехник мэргэжлийн төрөлд Барилгын политехникийн коллежийн суралцагч Ш.Мөнгөншагай 690 оноо, эксперт багш С.Батаа, орчуулагч Г.Чанцалдулам
Мужаан мэргэжлийн төрөлд Ховд аймаг дахь “Хөгжил” политехник коллежийн суралцагч Н.Буд 688 оноо, эксперт багш Б.Анхбаяр, орчуулагч C.Цэнд-Аюуш
Өрөг угсралт мэргэжлийн төрөлд Барилгын политехник коллежийн суралцагч Ш.Өсөхбаяр 685 оноо, эксперт багш Л.Эрдэнэчулуун, орчуулагч Т.Бэхбат
Цахилгаан мэргэжлийн төрөлд Налайх дүүрэг дэх политехник коллежийн суралцагч Б.Хишигт 684 оноо, эксперт багш Ж.Уранцэцэг, орчуулагч Т.Энхгал
Гагнуур мэргэжлийн төрөлд оролцогч Б.Чухал "BEST OF NATION" шагналын эзэн болов.
Монгол Улсын багийн ахлагч Ц.Чадраабал, техникийн төлөөлөгч Э.Энхболд нартаа баярлалаа. Ажиглагчаар оролцож, багаа хөгжөөн дэмжсэн бүхий л хүмүүс, компани, аж ахуй нэгжийн төлөөлөл болон Франц Улс дахь Монгол Улсын элчин сайдын яам, Лион дахь Монголчууддаа талархал илэрхийлье.
Медалийн болзол хангасан улсууд: China, Korea, Japan, Taipei, Brazil, France, India, Switzerland, USA, UK, Singapore, Canada, Australia, Hong-Kong, Austria, Швейд, Germany, Denmark, Italy Thailand, United Arab Emirates, Iran, Indonesia, Hungary, Malaysia, Vietnam... Нийт 62 орны 1400 тамирчин өрсөлдсөн энэхүү уралдаанаас 26 орон нь медалийн болзол хангасан байна.