loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧ БОЛОН ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА. | HuduuMN

ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧ БОЛОН ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА.

2025-05-12

Өмнөговь аймгийн хүн ардын эрүүл энхийн манаанд хүч, хөдөлмөрөө зориулан ажиллаж буй сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн олон улсын эрхийг хамгаалах энэхүү өдрийг  “БИДНИЙ СУВИЛАГЧ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ”  уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.  

Аймаг, орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллаж, хариуцсан ажилдаа амжилт гарган ажиллаж байгаа сувилагч, тусгай мэргэжилтнүүдийг шагнаж, урамшуулах үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. 

Сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэн 3 сувилагчид Монгол гэрийн халаалт дулаалгын багц, 4 сувилагчид иж бүрэн таван ханатай гэрийг халаалт дулаалгын багцын хамтаар шийдвэрлэн гардуулан өглөө.