loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Зурагтай мэдээлэл | HuduuMN

Зурагтай мэдээлэл

2026-05-19

Аймгийн Биеийн тамир, спортын газрын чөлөөт бөхийн Олон улсын хэмжээний мастер Ц.Ганзориг багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж буй тамирчид олон улс, улсын чанартай тэмцээнд амжилттай оролцож, Монголын Чөлөөт бөхийн холбооноос спортын мастер, дэд мастер цол хүртлээ.

Спортын мастер цолоор Э.Доржнамжим, М.Шагайхүү нар шагнагдсан бол спортын дэд мастерын болзлыг М.Баярсайхан, Б.Энхдөлгөөн, Ө.Тэмүүлэн, М.Батшагай нар хангасан байна.

Аймгийн Засаг дарга Н.Энхбат тамирчдад шагналыг гардуулан өгч, амжилт хүслээ.