loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Сэрэмжлүүлэг | HuduuMN

Сэрэмжлүүлэг

2026-07-03

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

ӨМНӨГОВЬ АЙМАГТ АГААРЫН ТЕМПЕРАТУР +39 ГРАДУС ХҮРТЭЛ ХАЛАХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

Өмнөговь аймгийн нутгаар 2026 оны 07 дугаар сарын 01–04-ний өдрүүдэд агаарын температур +34...+39 хэм хүрч, хэт халалт үргэлжлэх төлөвтэй байгааг Өмнөговь аймаг Ус Цаг Уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.

Иймд иргэдийг халуунд цохиулахаас урьдчилан сэргийлж, эрүүл мэндээ хамгаалахыг зөвлөж байна. Үүнд:

• Ус, шингэн зүйл, хар цайг хангалттай хэмжээгээр уух 

• Хурц нарны үед хүнд хүчир ажил, дасгал хөдөлгөөн хийхгүй байх 

• Нарны малгай, шүхэр, нарнаас хамгаалах хэрэгсэл хэрэглэх 

• Цайвар өнгийн, сул, нимгэн хувцас өмсөх 

•Хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхчүүдэд онцгой анхаарал тавих 

• Автомашинд хүүхэд болон амьтдыг ганцаар үлдээхгүй байх 

• Боломжтой бол сэрүүн орчинд байх, халуун үед гадаа удаан хугацаагаар явахгүй байх 

• Хүйтэн шүршүүрт орж, биеийн халууныг зохистой бууруулах 

• Согтууруулах ундаа хэрэглэхээс татгалзах 

Иргэн бүр халалтын эрсдэлээс урьдчилан сэргийлж, өөрийн болон гэр бүл, ойр дотнын хүмүүсийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалан, сэрэмжлүүлгийг дагаж мөрдөхийг уриалж байна.