loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“СЭТГЭГЧ-2025” ОЮУНЫ СПОРТЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА.  | HuduuMN

“СЭТГЭГЧ-2025” ОЮУНЫ СПОРТЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА.

2025-05-12

Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны "Өсөлттэй Өмнөговь" хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн сэтгэн бодох чадвар, математик сэтгэлгээг бага наснаас нь хөгжүүлэх зорилгоор "Сэтгэгч-2025" оюуны спортын аймгийн аварга шалгаруулах тэмцээн болон “Creative children” үзэсгэлэнг 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Тэмцээнийг ой тогтоолт, түргэн бодолт, логик паззл, кимастер, спорт өрөлт, Шимт+kinder гэсэн 6-н төрлөөр зохион байгуулж давхардсан тоогоор 1000 гаруй хүүхэд багачууд оролцон оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдөж байна. Өмнөговь аймгийн Боловсролын газар, ШУТИС-ийн Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургууль, Монголын оюун ухааны академи, Насан туршийн суралцахуйн төв, “Номч оюуны гайхамшиг” ТББ зэрэг байгууллагууд хамтран зохион байгууллаа.