loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
"ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР"-2025  | HuduuMN

"ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР"-2025

2025-05-12

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигаар жил бүрийн 5 дугаар сарын эхний ням гарагийг “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын өдөр болгож, үндэсний хэл бичиг, түүнтэй холбогдолтой ёс заншил, уламжлал, өвийг судлах, сурталчлах, уламжлан өвлүүлэх, хүүхэд залуучуудад үндэсний бичгээ сурах хүсэл сонирхол төрүүлэх, эрмэлзэлд нь дэмжлэг үзүүлэх, монгол бичгийн боловсролыг дэмжих, бичиг соёлын дурсгалыг олон нийтэд сурталчлах, үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор "ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР"-2025 арга хэмжээний нээлт амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээний хүрээнд: "Алтан хонх" танин мэдэхүйн тэмцээн "Багшийн эрдэм шавьд" багш, сурагчдын монгол бичгийн уран бичвэрийн үзэсгэлэн "Монгол бичиг"-ийн минутын уншлагын тэмцээн,  Номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй "Монгол бичиг"-ээр бичигдсэн номын үзэсгэлэн,  Аймгийн Төрийн архивын сан хөмрөгт хадгалагдаж буй "Монгол бичгийн баримт"-ын дээжис, уран бичвэрийн бүтээлийн үзэсгэлэн, уран бичвэрийн үйлчилгээ зэрэг үйл ажиллагаанууд тус тус зохион байгуулагдлаа.