“ЗУНЫ САНХҮҮГИЙН АКАДЕМИ – 2026” АРГА ХЭМЖЭЭНД ХАМРАГДСАН СУРАЛЦАГЧИД БАТЛАМЖАА ГАРДАН АВЛАА
“Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дэргэдэх Санхүүгийн боловсролын төвөөс хүүхэд, өсвөр үеийнхний санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, зөв санхүүгийн дадал төлөвшүүлэх зорилгоор “ЗУНЫ САНХҮҮГИЙН АКАДЕМИ – 2026” сургалтыг
Өмнөговь аймаг дахь Монголбанк
ХасБанкны Өмнөговь аймаг дахь салбар
Бэрс Финанс ББСБ-ын Өмнөговь аймаг дахь салбар
Гүүдсек ҮЦК-ны Өмнөговь аймаг дахь салбар
Мөнх Даатгал ХХК-ийн Өмнөговь аймаг дахь салбар
Өмнөговь аймгийн Цагдаагийн газар
Өмнөговь аймгийн Насан туршийн суралцахуйн төв
JCI Өмнөговь салбар байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.
7 өдрийн турш суралцагчид:
• Санхүүгийн боловсролын суурь ойлголт
• Хувийн санхүү, төсөв төлөвлөлт
• Хуримтлалын зөв дадал
• Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн анхан шатны ойлголт
• Эрсдэлийн удирдлага, даатгал
• Цахим санхүүгийн аюулгүй байдал, залилангаас урьдчилан сэргийлэх
• Санхүүгийн зорилго, бизнесийн сэтгэлгээ, EQ хөгжлийн чиглэлээр мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлж, амжилттай төгссөн нийт суралцагчдад батламж гардуулж, сургалтын хугацаанд идэвх оролцоо, хичээл зүтгэлээрээ манлайлсан шилдэг оролцогчдыг ХААН Банкны гарын бэлгээр шагнаж, урамшууллаа.
Хүүхэд, өсвөр үеийнхний санхүүгийн боловсролыг дээшлүүлэх үйлсэд хамтран ажилласан бүх байгууллага, эцэг эх, суралцагч хүүхэд багачууддаа дахин талархал илэрхийлье.
Өнөөдрийн санхүүгийн зөв дадал — Маргаашийн баталгаатай ирээдүй.