loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Аймгийн Төв номын сангийн түүхт 80 жилийн хугацаанд 60 гаруй албан хаагчид ажиллажээ.  | HuduuMN

Аймгийн Төв номын сангийн түүхт 80 жилийн хугацаанд 60 гаруй албан хаагчид ажиллажээ.

2026-09-21

Ойн баярын хурлын үеэр үр бүтээлтэй ажиллаж буй номын санчид, ахмадуудад “Соёлын тэргүүний ажилтан” цол, тэмдэг, орон нутгийн шагнал гардууллаа. 

Мөн "Тэргүүний уншигч-Д.Нацагдорж тэмдэгтэн" шагналын болзол хангасан сурагчдад тэмдгийг нь гардуулсан юм.

Тус номын сан өдгөө Ирээдүй, Залуучуудын уншлагын, Лавлагаа мэдээллийн, гэр бүлийн зэрэг 8 танхимд жилдээ 20 мянга шахам, гэрийн ном олголтоор 30 мянга гаруй уншигчдад үйлчилж, 2023 оноос орчин үеийн уншигчдын хэрэгцээнд зориулж цахим каталог нэвтрүүлэн, үйлчилгээгээ өргөжүүлэн ажиллаж байгаа. 

Хүүхэд, залуусын ном унших сонирхлыг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр номын баяр, зохиогч-уншигчдын уулзалт, бүтээлч уншлага аян, явуулын номын сан зэрэг олон талт үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг юм.