loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“ЭНХ ТАЙВНЫ СОЁЛ – ХАМТДАА ЭНХ ТАЙВАНД ХҮРЭХ ЗАМ” КОМПАНИТ АЖИЛ ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ БОЛЛОО | HuduuMN

“ЭНХ ТАЙВНЫ СОЁЛ – ХАМТДАА ЭНХ ТАЙВАНД ХҮРЭХ ЗАМ” КОМПАНИТ АЖИЛ ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ БОЛЛОО

2026-06-10

HWPL олон улсын байгууллагын санаачилгаар “Энх тайвны соёл – Хамтдаа энх тайванд хүрэх зам” арга хэмжээг өнөөдөр аймгийн Боловсролын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Насан туршийн суралцахуйн төв зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч М.Батзориг оролцож, нийгмийн сайн сайхны төлөө, энх тайвныг тогтоох, түгээн дэлгэрүүлэх олон сайхан санаачилгыг орон нутагт хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлж, улам их амжилт хүслээ. 

Энэхүү арга хэмжээнд аймгийн төр, хувийн хэвшил болон хүүхэд залуус, эцэг эхийн төлөөлөл 200 орчим хүн оролцож, энх тайвны соёл, зөв харилцаа, харилцан хүндлэл, эерэг хандлага болон сэтгэл зүйн боловсролын талаар мэдлэг мэдээллээ нэмэгдүүлсэн юм. 

Энэ үеэр сэтгэл зүйн болон Энх тайвны боловсролын Олон улсын хөтөлбөрийн сургалтыг зохион байгуулж, нийгэмд сайн сайхан үйлсийг түгээн дэлгэрүүлж, үе тэнгийнхэндээ үлгэр дуурайлал үзүүлэн манлайлан оролцож буй шилдэг 40 хүүхдэд талархал илэрхийлж, дурсгалын бэлэг гардуулан, урам хайрлалаа.