loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Ихэнх нутгаар 2-14 мм бороо ороод байна | HuduuMN

Ихэнх нутгаар 2-14 мм бороо ороод байна

2025-08-21

Өнөө өглөөний байдлаар тус аймгийн Арвайхээр, Бат-Өлзий, Баянгол, Богд, Гучин-Ус, Зүүнбаян-Улаан, Нарийнтээл, Төгрөг, Уянга, Хайрхандулаан, Хархорин, Хужирт суманд бороо орж байна.

“Урд шөнөөс эхлэн орсон бороо аймгийн хэмжээнд 2-14 мм түвшинд хүрсэн, өнөөдөр үргэлжлэн орно” хэмээн Ус, цаг уурын байгууллагаас мэдээллээ. Усархаг борооны үеэр үер, уснаас болгоомжилж, хүчэй салхи, аянга цахилгаанд сэрэмжтэй хандахыг анхааруулж байна. 



Мөн 23-нд нутгийн хойд хэсгээр бороо орох ба бусад хугацаанд нартай, шөнөдөө +7-оос +17 градус, өдөртөө +21-ээс +28 градус, салхины хурд 6-12 м/с байх төлөвтэй байна.


Ташрамд сонирхуулахад, сүүлийн 30 жилийн хугацаанд аймгийн нутаг дэвсгэрт хамгийн их бороо орсон нь 1998 оны 7 сар бөгөөд 20.6 мм бороо орж байжээ.