Ихэр ботго гаргасан ингэн тэмээг "мөнгөн буйл"-аар буйлладаг уламжлал бий.
Өвөрхангай аймгийн Богд сумын малчин Огтбишийн Түвшингийн хотонд 2024 оны 03 дугаар сард ингэ ихэрлэсэн.
Аймгийн удирдлагууд өчигдөр /2025.01.23/ ихэр ботго, ингэн тэмээг ёс уламжлалын дагуу "мөнгөн буйл"-аар буйлж, малчин О.Түвшингийн гэр бүлд хүндэтгэл үзүүллээ.
Ихэр ботго төрөх нь ховор тохиолдол төдийгүй энх цагийг бэлгэддэг хэмээн говийн ард түмэн ярьдаг.
Өвөрхангай аймагт ингэ ихэрлэх тохиолдол одоогийн байдлаар 5 дахь удаагаа бүртгэгдэж буй. Тухайлбал, Төгрөг суманд 1980 онд, 2022 онд малчин О.Нэргүйнд, Богд суманд 2023 онд малчин Б.Доржлхагвынд тус тус ингэ ихэрлэжээ.