“Нэг өрх-нэг угийн бичиг III” нөлөөллийн аяны хүрээнд идэвх санаачилгатай, үр бүтээлтэй оролцож, үр дүн гаргасан шилдэг байгууллага, айл өрх, иргэн, эцэг эхийн зөвлөлийг шалгаруулж, шагнаж урамшуулав.
Нөлөөллийн аяны хүрээнд нийт 34 байгууллагын 5 сургагч багш давхардсан тоогоор 50 гаруй сургалтыг зохион байгуулу, төрийн албан хаагч, иргэдэ угийн бичиг хөтлөх арга зүйгээр хангасан. Одоогийн байдлаар шинээр угийн бичиг хөтөлсөн 36 албан хаагч нэмэгджээ.
Шилдэг байгууллагаар:
Тэргүүн байрт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар,
Дэд байрт Зоонозын өвчин судлалын төв,
Гутгаар байрт Санхүүгийн хяналт, дотоод аудитын газар,
Тусгай байрт Онцгой байдлын газар, Нийгмийн даатгалын газар,
Шилдэг сумдаар:
Тэргүүн байрт Нарийнтээл сум,
Дэд байрт Хужирт сум,
Гутгаар байрт Арвайхээр сум,
Тусгай байрт Хархорин, Бат-Өлзий сум тус тус,
Шилдэг өрх, ураг удам шалгаруулалтад:
Тэргүүн байрт Хужирт сумын Халтар овгийн Ц.Батдэлгэр,
Дэд байрт Баруунбаян-Улаан сумын Шарнууд овгийн Ш.Бундхорол,
Гутгаар байрт Төгрөг сумын иргэн н.Цэдэн-Иш,
Тусгай байрт Хужирт сумын Үлэмж овгийн Д.Дүрэвжал, Уянга сумын Дархан овгийн Д.Ганхүлэг нар тус тус шалгарч, шагнагдлаа.
Энэ үеэр “Уг удам-Өв соёл” төрийн бус байгууллагаас идэвх санаачилгатай оролцож буй нэг иргэн, хоёр сурагчийг урамшуулж, угийн бичиг хөтлөх арга зүйн гарын авлагыг гардуулсан юм