loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Өвлийн идшинд зориулж 1.3 сая толгой мал борлуулна | HuduuMN

Өвлийн идшинд зориулж 1.3 сая толгой мал борлуулна

2025-11-10

Аймгийн хэмжээнд 18524 малчин өрх, 1628 мал бүхий өрхийн 6.9 сая орчим толгой мал намаржиж байна.



Урьдчилсан байдлаар 320 мянга орчим толгой малыг дотоодод хэрэгцээлэх, 1.3 сая орчим толгой малыг зах зээлд борлуулж, 5.3 сая малтай өвөлжихөөр төлөвлөж байгаа юм.  




Одоогоор долоон сумын 35 малчин өрх 20229 толгой малтайгаа Архангай, Булган, Дорноговь, Дундговь, Төв, Өмнөговь аймагт отроор явсан байна. Мөн урьд онуудад отроор яваад тэндээ суурьшсан 82 малчин өрх байгаа аж.  


Аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 900 тн бүдүүн тэжээл, 68 тн хүчит тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд 1300.1 тн бүдүүн тэжээл, 559 тн хүчит тэжээл, 2.7 тн эрдэс тэжээлийн нөөцийг бүрдүүлсэн байна. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд 1000 тонн хүчит тэжээл, 1,6 тонн эрдэс тэжээлийг зээлээр авах аймгийн Засаг даргын албан хүсэлтийг хүргүүлээд байгаа юм.