АНУ-ын Төрийн Департаментаас 100% санхүүждэг FLEX буюу “Ирээдүй Манлайлагчдын Солилцооны Хөтөлбөр” болох 9,10,11-р ангийн сурагчдад зориулсан ахлах ангийн сурагч солилцооны 100% тэтгэлэгт хөтөлбөрт Монголоос жил бүр 20 сурагчийг шалгаруулж АНУ-д 1 академикд бүтэн жил сурч амьдрах боломж олгодог билээ. Тус хөтөлбөрт Арвайхээр сумын ЕБ-ын Мэргэд сургуулийн 11б ангийн сурагч Н.Анхилуун , Арвайхээр сумын 1 дүгээр сургуулийн сурагч, Номын гүүр сургалтын төв дээр хэрэгжсэн Access хөтөлбөрийн төгсөгч
И. Дуламсүрэн нар тэнцэж 2024-2025 оны хичээлийн жилд АНУ-д суралцахаар тус улсыг зорилоо
Эрдэмтэн сурагчдадаа болон багш нарт нь баяр хүргэж амжилт хүсье.