loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

Шинэ аппликэйшн хэрэглээнд нэвтэрлээ

2024-12-18

Аймгийн ИТХ-аас 2024 оныг “Цахим шилжилтийг эрчимжүүлэх жил” болгон зарлаж, үр дүнг 89.2 хувьтай үнэлсэн. Зорилтот жилээр хэрэгжүүлсэн нэг ажил нь “Go Uvurkhangai” аппликэйшныг нэвтрүүлэх явдал юм.

 

Ингэснээр Өвөрхангай аймгийн бүхий л мэдээллийг нэг дороос, цаг тухай бүрд авах, зар оруулах, ажлын байрны мэдээлэл харах, өргөдөл гомдол илгээж, шийдвэрлүүлэх, хэрэглээний төлбөрөө нэг дороос төлөх зэрэг 21 төрлийн үйлчилгээг гар утаснаасаа авах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

 

Мөн “Хурдан” цахим системтэй холбож өгснөөр хуурамч цахим хаягаар орох боломжгүй, өөрийн нэг фэйсбүүк хаягаар нэвтрэх эрхтэй байх юм.

 

Аппликэйшныг туршилтаар хэрэглээнд нэвтрүүлсэн бөгөөд одоогоор 337 хэрэглэгч холбогдон мэдээлэл авч, иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан хөгжүүлэлт хийж байна.