Уламжлал болгон зохион байгуулдаг “Полифони VIII” улсын уралдаан Дархан хотод болж, 7 аймаг, Улаанбаатар хотын дүүргүүдээс нийт 283 хүүхэд, багачууд авьяас чадвараараа өрсөлдсөн юм. Уралдааны квартет төрөлд Арвайхээр сумын ерөнхий боловсролын I сургуулийн "Инээмсэглэл-4” хамтлаг төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар, Н.Жанцанноровын ая, соёлын гавьяат зүтгэлтэн С.Жамбалдоржийн үг "Хүний заяа" бүтээлээр тэргүүн байр, "Суварга” хамтлаг Дөрвөд ардын дуу "Шигширгийн ай" бүтээлээр гуравдугаар байр эзэлжээ.
Мөн тус уралдааныг “Ая эгшгийн 6 жигүүр” өсвөрийн хөгжимчдийн улсын уралдааны аварга, 2023,2024 оны “Полифони” уралдааны хошой аварга, мөн Арвайхээр сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн “Ятгын эгшиг-3” хамтлаг нээж, уран бүтээлээ тоглосноороо онцлог байлаа.