Өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 17 дугаар жарны гал морин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст төрийн одон медаль хүртээв.
Энэ өдөр "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон", "Алтан гадас одон", "Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар тус тус шагнагдсан эрхэм хүмүүсийн шагналыг УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Г.Хосбаяр нар гардуулж өглөө.