Аймгийн хэмжээнд таван сая толгой мал хаваржиж байгаа. Энэ жил 1,8 сая мал төллөхөөс энэ сарын 03-ны өдрийн байдлаар 445275 мал буюу 24,4 хувь нь төллөөд байгаа юм.
Өөрөөр хэлбэл 1820 ингэ ботголж, 1059 гүү унагалж, 4607 үнээ тугаллаж, 284342 хонь хургалж, 153447 ямаа ишиглэж, төл бойжилт 95.6 хувьтай байна.
Харин малын хорогдол 1.4 буюу адуу 4197, үхэр 3016, хонь 30978, ямаа 33271 хорогджээ.